Монгол улсад шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр 20 дахь жилээ угтаж байгаа билээ. КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэж байгаа энэ үед дэлхий дахинд шинжлэх ухааны ажилтны өдрийг “КОВИД-19 цар тахлын үеийн нийгэм ба шинжлэх ухаан” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнөөдөр эрдэмтэн судлаач, эрүүл мэндийн ажилтнууд хүн төрөлхтний өмнө тулгарсан нийгмийн эрүүл мэндийн хямралыг даван туулахын тулд шинжлэх ухааны ололт амжилтыг нийгэмд ойртуулах, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Нийгмийн эрүүл мэндийн онцгой нөхцөл КОВИД-19 цар тахлын үед эрүүл мэндийн салбар олон хүндрэлийг даван туулж, ачаалал ихтэй ажиллаж байна. Та бүхний хамтын хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрт гүнээ талархал илэрхийлье.
Нийгмийн эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны хөгжил дэвшилд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАХ байгууллагуудын нийт ажилтан, алба хаагчиддаа хүн амын эрүүл мэндийг хамгаалах, соён гэгээрүүлэх их үйлсэд нь амжилт хүсэн ерөөж, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн халуун мэнд дэвшүүлье.
Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв
Нийтлэгдсэн огноо: 2020.11.24