Таны мэдлэгт
ДЭМБ ирэх арван жил хэрэгжих Анзаарагддаггүй өвчнүүдийн замын зураглалыг албан ёсоор танилцуулна
610

ДЭМБ Анзаарагддаггүй өвчнүүдийн шинэ замын зураглалыг 2021 оны 01-р сарын 28-ны өдөр албан ёсоор танилцуулна. Уг виртуал арга хэмжээнд ДЭМБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, ДЭМБ-ын Бүсийн захирлууд, зарим улсын төрийн тэргүүнүүд болон эрүүл мэндийн сайд нар, түншлэгч байгууллагууд оролцох бөгөөд 2 цаг үргэлжлэх арга хэмжээний БҮРТГЭЛ нээлттэй байна.

“Үл тоомсорлолыг эцэслэж, Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад хүрэх” уриалгатай 2021-2030 онд хэрэгжих Анзаарагддаггүй өвчнүүдийн замын зураглал нь уг өвчнүүдийн хариу арга хэмжээний хөтөлбөрүүдийг бэхжүүлэх дээд хэмжээний стратегийн баримт бичиг болох бөгөөд салбар хоорондын хамтын ажиллагаа, оновчтой хөрөнгө оруулалт, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тогтолцоог тогтвортой байлгахад голлон чиглэж байна.

Энэхүү арга хэмжээ нь цар тахлын үед болж байгаагаараа онцлог бөгөөд анхны замын зураглал (2012-2020) амжилттай хэрэгжсэнийг тэмдэглэх уриалга болж байна. Арга хэмжээний үеэр эрүүл мэндийн ажилтнууд, сайн дурынхан болон бусад хэрэгжүүлэгчид улс орныхоо түүх, алсын хараа, туршлага, COVID-19-ийн үеийн Анзаарагддаггүй өвчнүүдийн хариу арга хэмжээний талаарх мэдээллүүдийг бусадтай хуваалцах боломжтой юм.

Эх сурвалж: https://www.who.int/news/item/11-01-2021-neglected-tropical-diseases-who-to-formally-launch-new-road-map-for-next-decade

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter