Онцлох
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн бэлэн байдалтай танилцлаа
3764

Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2021 оны 02 дугаар сарын 11-ны өдөр Зоонозын өвчин судлалын үндэсний төвд зочилж, үйл ажиллагааны бэлэн байдалтай танилцлаа.

Энэ үеэр Коровируст цар тахлын хүнд үед зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд халдварын өндөр эрсдэлтэй нөхцөлд хариуцлагатай сайн ажиллаж байгааг цохон тэмдэглэж,цаашид хариу арга хэмжээний бэлэн байдлыг тасралтгүй хангаж ажиллахад онцгой анхаарч, Улсын онцгой комиссын шийдвэрээр зохион байгуулагдаж буй “Нэг хаалга Нэг иргэн шинжилгээг хариуцлагатайзохион байгуулах  чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өглөө.

Мөн төвийн мэргэжилтүүдийн тасралтгүй ажиллах боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд ээлжинд ажиллаж буй мэргэжилтүүдийн амрах өрөөг шуурхай засварлаж бэлэн болгох үүрэг өгч санхүүжилтийн асуудлыг шуурхай шийдвэрлэхээ мэдэгдлээ. Мөн эмч,эмнэлгийн мэргэжилтнүүдийн цалингийн шатлалын зөрүүтэй байдлыг арилгах, цалин нэмэх талаар судлаж, эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр ажиллах болно гэлээ.

Нийтлэгдсэн огноо: 2021.02.11

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter