Тендерийн урилга
Захиалагч болон тендерт оролцогчдын анхааралд
1007

2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг гарсантай холбогдуулан Худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдсан уг хугацаанд тендер хүлээж авах эцсийн хугацаа дуусаж буй тендер шалгаруулалтын хүлээж авах эцсийн хугацаа, тендерийн нээлтийг цагт холбогдох өөрчлөлтийг орууллаа.

Уг хугацаанд Худалдан авах ажиллагааны систем хэвийн ажиллаж байгаа ч тендерийн баталгаа гаргах банкны салбарын үйл ажиллагаа явагдахгүй, тендерийн баримт бичигт заасны дагуу холбогдох материалыг нотариатаар баталгаажуулах, бусад төрийн байгууллагаас лавлагаа, тодорхойлолт авах  зэрэг үйлчилгээ авахад хүндрэл үүсч болзошгүй,  тендерт оролцогч аж ахуйн нэгжүүд хөл хорионд хамрагдаж байх тул тендер шалгаруулалт амжилтгүй болох нөхцөл байдал үүсээд байна.

Иймд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангах зорилгоор хэсэгчилсэн бэлэн байдал зарласан хугацаанд буюу  хүлээн авах бүх төрлийн тендер шалгаруулалтуудын хугацааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 03 сарын 04-ны өдөр хүртэл сунгаж, холбогдох мэдээллийг цахим системд оруулсан болно.

Тендерийн нээлт хойшлуулсан ажлын жагсаалт

Захиалагчийн нэр Урилгын дугаар Тендер шалгаруулалтын нэр Тендер хүлээн авах эцсийн огноо Тендер нээх огноо Өөрчлөлт оруулсан хүлээн авах эцсийн хугацаа Өөрчлөлт оруулсан нээх огноо
276 Зоонозын өвчин судлалын үндэсний төв ЗӨСҮТ/202101001/01/01 Оношлуур урвалж химийн бодис тэжээлт орчин 2021-2-17 13:00 2021-2-17 13:30 2021-3-2 13:00 2021-3-2 13:30

Жич: 2020 оны 02 сарын 11-ны өдөр нээлт хийгдэх тендер шалгаруулалтын хугацааг сунгаагүй бөгөөд материал бэлтгэх боломжит хугацаа байсан гэж үзсэн болно.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter