Цаг үеийн
Ковид-19-ын халдвараас сэргийлэх халдваргүйжүүлэлт хийх аргад сургах, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгууллаа
1169

Улаанбаатар хотод Коронавируст /ковид-19/ халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, цар тахлын түвшинд хүрч буйтай холбогдуулан иргэд , СӨХ болон аж ахуйн нэгжүүд байнгын халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу өөрсдөө зохион байгуулах замаар халдварын тархалт, эрсдэлийг бууруулах, голомтын халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллага гүйцэтгэх чиглэлийг УОК-ийн даргын 24 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс гаргаад байгаа билээ.

Иймээс Ковид-19-ын халдвараас сэргийлэх халдваргүйжүүлэлт хийх аргад сургах, олон нийтэд сурталчлах ажлыг Нарантуул олон улсын худалдааны төвд ажиллаж буй худалдаа эрхэлэгчид, тус худалдааны төвөөр үйлчлүүлэгчдийн дунд Улсын онцгой комисс, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Монголын Халдваргүйтгэл, ахуйн шавьж, мэрэгчтэй тэмцэх холбоо, Тусгай зөвшөөрөл бүхий хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгууллаа.


Нийтлэгдсэн огноо: 2021.03.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter