ЗӨСТ
Эрдэнэбулган сумын хэмжээнд коронавируст халдвар (covid-19) халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах чиглэлээр хийсэн халдваргүйжүүлэлтийн  дүн
954

Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 2021 оны 03-р сарын 24-нөөс хойш өнөөдрийг хүртэл 7 багийн нутаг дэвсгэрт коронавируст халдварын 178 тохиолдол бүртгэгдэж, батлагдсан тохиолдлуудын маршрутын дагуу 60 гаруй албан газар, аж ахуйн нэгж  26 орон сууц, 90 гаруй  гэр, байшинд голомтын халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ.

Коронавируст халдвар (COVID-19)-ын халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор бүх нийтийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг 2021 оны 04 сарын 23-25, 2021 оны 04 сарын 29-нөөс 05 сарын 02-ны хооронд аймаг, сумын Онцгой комисс, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Мал эмнэлгийн газар Хот тохижилт үйлчилгээний газар, Сууц өмчлөгчдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа. Аймаг, сумын хэмжээнд байгуулагдсан ажлын хэсэг  объектуудын  судалгаа, зураглал, маршрут хуваарийг гарган цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийж дүнгээ гаргалаа.

  1. Аймгийн Цагдаагийн газраас 19 пост, хяналтын цэгт 57 албан хаагч 6 автомашин, Эрдэнэбулган сумын ЗДТГ-аас 17 цэгт 1 машин 40 хүн ажиллаж хөдөлгөөнийг бүрэн хаалаа.
  2. Албан байгууллага, өрх гэр, сууц өмчлөгчдийн холбоонд өгөх зөвлөмж, иргэдэд өгөх сэрэмжлүүлэг анхааруулга халдваргүйжүүлэлт хийх хуваарийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж, ОБГ-ын машинаар гудамж хорооллоор зарлан мэдээлэв.
  3. Аймгийн МХГ-аас 4 улсын байцаагч, 2 автомашинтайгаар тусгай зөвшөөрөл бүхий Дондогборжгон Мэргэн насан ХХК-ны албан байгууллага, хүнсний худалдаа, үйлчилгээний байгууллагуудад хийсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, сумын хэмжээнд төлөвлөгдсөн 227 объектуудын хамралт, улсын бүртгэлд бүртгэгдсэн Жавелион ДП-2Т бодисыг зааврын дагуу найруулж ашиглаж байгаа байдал шаардлага хангасан хувийн хамгаалах хувцас хэрэгслээр хангасан эсэхэд хяналт шалгалт хийхэд зөрчил илрээгүй.
  4. Хот тохижилт, үйлчилгээний газрын 14 үйлчлэгч, жолооч, ачигч хогийг цэвэрлэж, 2 хогийн машинаар 144 тн хог ачиж устган чийгтэй цэвэрлэгээ хийсэн.
  5. Зоонозын өвчин судлалын төв, Мал эмнэлгийн газрын халдваргүйжүүлэлтийн 4 баг хамтран ДҮК машин, ТН-150 манацаржуулагч, шүршигч автомакс зэрэг багаж хэрэгсэл 6 машин 19 албан хаагчтайгаар ажиллалаа.
  6. Эрдэнэбулган сумын хэмжээнд нийтийн эзэмшлийн аспальтан зам, явган болон дугуйн зам, зогсоол бүхий 93 объектын 153,864 метр квадрат талбай, 40 төмөр хогийн савны 1,000 метр квадрат, цэцэрлэгт хүрээлэн тоглоомын талбайн 32 объектын 140,472 метр квадрат, 62 орон сууцны 23,576 метр квадрат нийт 227 объектын 318,912 метр квадрат талбайд халдваргүйжүүлэлт хийлээ.
  7. Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд гадаад дотоод орчны цэвэрлэгээг хийж,  Дондог боржгон, Мэргэн насан ХХК нь 128 албан байгууллага, аж ахуйн нэгжийн 30860 метр квадрат талбайд халдваргүйжүүлэлт хийсэн байна.
  8. Нийт (COVID-19)-ын халдварын тахалтыг хязгаарлах халдваргүйжүүлэлтэнд  355 объектын 349,772 метр квадрат талбай хамрагдлаа.

Нийт хамтран ажилласан байгууллага, мэргэжлийн байгууллагын албан хаагч нартаа баярлалаа.

Халдвар хамгааллын дэглэмээ чанд  биелүүлж, (COVID-19)-гүй  Эрдэнэбулганчуудын болохын төлөө хүчээ нэгтгэсэн иргэддээ талархлаа.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2021-05-10

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter