ЗӨСТ
Ус, намгийн шувуудын ажиглалт, тооллого хийлээ
630

Баянхонгор аймгийн ЗӨСТ 2021 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу ус, намгийн шувуудын хаврын ажиглалт, тооллогыг 2021 оны 04 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Баацагаан сумын Бөөн цагаан нууранд хийж гүйцэтгэлээ. Ажиглалт, тооллогыг ЗӨСҮТ-ийн захирлын 2013 оны тушаалаар батлагдсан “Зэрлэг шувуудыг тандах судалгааны арга зүй”-г баримтлан ажиллалаа. Хаврын ус, намгийн шувуудын ажиглалт, тооллого хийх үед шувууны үхдэл, зэм тааралдсангүй. Шувуудын хөдөлгөөн, сонор сэрэмж хэвийн байв.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2021.05.06

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter