Цаг үеийн
Ховд аймгийн ЗӨСТ-д КОВИД-19 халдвар оношлох бодит цагийн ПГУ-ын аппарат суурилууллаа
1136

Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвийн Лавлагаа Лабораторийн Тасгийн генетикч Х.Тунгалаг, Р53 төслийн судлаач Д.Ундармаа нар “Төв азийн орнуудад био-аюулгүй байдал, био-хамгааллын үндэсний хууль эрхзүйн орчинг сайжруулах мэргэжлийн сургалт зохион байгуулах бүсийн Р53” төслийн хүрээнд молекул биологийн оношилгооны бодит цагийн ПГУ-ын “Rotorgene Q-5plex” төхөөрөмжийг Ховд аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төвд суурилуулж, тохиргоог гүйцэтгэн лабораторийн эмч, мэргэжилтнүүдэд дадлагажих сургалт зохион байгуулан, ашиглалтанд орууллаа.

Энэхүү төхөөрөмж ашиглалтанд оруулснаар “Ковид-19”-шинэ коронавируст халдварыг оношлоод зогсохгүй тарваган тахал, боом, хачигт халдвар зэрэг бусад нян, вирусын гаралтай 30 гаруй зоонозын халдварт өвчний үүсгэгчийг орон нутагт богино хугацаанд, түргэн шуурхай оношлох боломж бүрдэж байна.

Коронавируст халдварын тархалт, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан  Ховд аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу бодит цагийн ПГУ-ын “Rotorgene Q-5plex” төхөөрөмжийг Дарви сумын Эрүүл мэндийн төвд зөөвөрлөн байршуулж, Улаанбаатар хот болон бусад аймаг, сумаас ирэх иргэдээс ‘Ковид-19’ халдвар илрүүлэх шинжилгээг хийхээр ажиллаж байна. Уг шинжилгээг аймгийн ЗӨСТ-ийн лабораторийн баг гүйцэтгэж байна.

Нийтлэгдсэн огноо: 2021.05.27

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter