ЗӨСТ
ЗӨСТ-ийн явуулын лаборатори Дарви сумд “PCR”-ийн шинжилгээ хийж эхэллээ
1469

Ховд аймгийн ЗӨСТ нь “Төв азийн орнуудад био-аюулгүй байдал, био-хамгааллын үндэсний хууль эрхзүйн орчинг сайжруулах мэргэжлийн сургалт зохион байгуулах бүсийн Р53” төслийн хүрээнд буцалтгүй тусламжаар 89 сая төгрөгийн өртөг бүхий “PCR”-ийн оношилгооны “Rotorgene Q-5plex” төхөөрөмжийг хүлээн авсан.
Ховд аймгийн ЗӨСТ-ийн явуулын лаборатори “Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, илрүүлэх үүднээс Дарви сумын хяналтын цэг дээр Улаанбаатар хотоос ирж буй иргэдээс шинжилгээ авч ажиллаж эхэллээ. Ингэснээр шинжилгээний сорьцыг аймгийн төв рүү тээвэрлэж хариу гарах хүртэлх хугацаанд иргэд олон цагаар хүлээдэг, хугацаа алддаг байсан үе ийнхүү ард хоцорч байна.
Тус явуулын лаборатори Дарви суманд “PCR”-ийн шинжилгээ хийж эхэлсэн эхний өдрөө Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд зорчин ирж байсан иргэдэд “PCR”-ийн шинжилгээ хийж Ковид-19-ийн халдвартай байсан 2 иргэнийг илрүүллээ.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2021.05.27

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter