ЗӨСТ
Өмнөговь аймгийн Даланзадгад хотын нийтийн орон сууцнуудад халдваргүйтгэл хийлээ
1009

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь Даланзадгад сумын ЗДТГ-тай хамтран шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийн ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. ЗӨСТ-ийн хариу арга хэмжээний баг 2021 оны 07-р сарын 02-ны өдөр Даланзадгад сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд 26 нийтийн орон сууцны 199 давхарын орц, лифт, шатны хонгил буюу нийтийн эзэмшлийн нийт 3,980 м2 талбайд халдваргүйтгэлийн ажлыг хийлээ.

Хамтран ажилласан Даланзадгад сумын ЗДТГазрын хамт олонд ажлын амжилт хүсье.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2021.07.07

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter