Цаг үеийн
Цахим сургалт зохион байгуулж байна
1541

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс жил бүр тарваган Тарваган тахал өвчний улиралчил эхэлж буйтай холбогдуулан тус төвөөс хүн амын дунд тарваган тахал өвчний дэгдэлт гарах эрсдлийг бууруулах, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, бэлэн байдлыг хангах зорилгоор “Тарваган тахал өвчний үед авах арга хэмжээ, Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал” сэдэвт цахим сургалтыг  2020 оны 07-р сарын 05-09-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус сургалтын хүрээнд ЗӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд тарваган тахал өвчний байгалын голомтын төлөв байдал, тарваган тахал өвчний үед авах хариу арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, тарваган тахал өвчний эмнэл зүй, эмчилгээ, лабораторийн оношилгоо, сорьц авах, тээвэрлэх, биоаюулгүй ажиллагаа, тарваган тахал өвчний дархлаажуулалт сэдвийн хүрээнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдэд мэдээлэл өгч, мэргэжил арга зүйгээр хангаж байна.

Нийтлэгдсэн огноо: 2021.07.05

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter