Архангай аймгийн Ихтамир сумын Тамирын цурав Хөхнуурын өр голомтонд 2021 оны төлөвлөгөөний дагуу 2021 оны 07-р сарын 20-оос 07-р сарын 31-ний өдрүүдэд тарваган тахлын хайгуул хяналтын шинжилгээг 36.0 га талбайг хамруулан хийлээ.
Тус шинжилгээгээр тарваган тахал өвчний байгалийн голомтын төлөв байдлыг тогтоох зорилгоор мэрэгч амьтны тархалт, тоо толгойг тогтоож, агуулагч дамжуулагчийн зүйлийн бүрдэл, нягтшил, экологи, популяцийн судалгаа хийлээ. Голомтот нутгаас мэрэгч амьтан, гадны шимэгч, гулигдас нийт 224 сорьц дээжиллээ.
Дээжилсэн сорьцыг бичил харах, нян харах, биологийн аргаар шинжлэхэд тарваган тахлын үүсгэгч илрээгүй.
Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2021.08.09