ЗӨСТ
Тарваган тахал өвчний байгалийн голомтын гүнзгийрэл шинжилгээ хийлээ
1022

2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу тарваган тахал өвчний байгалийн голомтын гүнзгийрэл шинжилгээг 2021 оны 08-р сарын 02-оос 18 хоног Яруу сумын Зүйл, Өргөн багийн нутагт хийж гүйцэтгэлээ.

Тус шинжилгээний явцад Модот ухаа (Шивээ уул),  Бугат (Бугатын ам), Намын даваа (Уст тээл) зэрэг 5 цэгт газруудаас тарваганы үхдэл, зэм олзворлож,  лабораторийн шинжилгээнд хамруулахад тарваган тахал өвчний эмгэг төрөгч нян (Y.pestis)-ын 5 өсгөвөр илрүүллээ.

Гүнзгийрэл шинжилгээний үеэр тус төвийн дарга Г.Дашдаваа шинжилгээний явц, үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан арга зүйн заавар зөвлөмж өгч ажиллалаа.

Завхан Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2021.08.26

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter