ЗӨСТ
Автомашин хүлээж авлаа
1018

Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Зоонозын өвчин судлалын төвд хээрийн шинжилгээ, гоц аюулт халдварт өвчний сэжигтэй материал болон зоонозын халдварын өндөр эрсдэлтэй аюултай хог хаягдал тээвэрлэх зориулалт бүхий Mitsubishi L200 маркийн автомашин орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар худалдан авч гардуулан өглөө.

Завхан аймгийн Засаг даргын тамгийн газраас зоонозын халдварт өвчнөөс хүн ардыг урьдчилан сэргийлэх, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, халдвараас эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад тогтмол дэмжлэг үзүүлж байна.

Та бүхний цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсье.

Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2021.08.26

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter