Цаг үеийн
“Зоонозын халдварын тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдах гэж байна
1963

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс 2 жил тутам уламжлал болгон зохион байгуулдаг “Зоонозын халдварын тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдах гэж байна. Тус хурлыг Монгол улсад Зоонозын өвчин судлалын салбар үүсч, хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа бөгөөд Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан, АНУ зэрэг орны эрдэмтэн, судлаачид зоонозын халдварт өвчний чиглэлээр хийсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнгээ танилцуулна.
Мөн Монгол улсын хэмжээнд зонхилон тохиолдож буй болон бусад зоонозын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийгмийн эрүүл мэнд, лабораторийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад бүс нутаг, үндэсний хүрээнд хэрэгжүүлэх чиглэл, дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх юм.
Тус эрдэм шинжилгээний хурлын үр дүнд олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг, шинэ ба сэргэн тархаж байгаа байгалийн голомтот, зоонозын халдварт өвчнүүдийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээнүүдийг зохион байгуулах, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох болно.

Нийтлэгдсэн огноо: 2021.09.18

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter