Цаг үеийн
Эмгэнэл
602

ДАМБА ГАНТӨМӨР
/1962-2022/

Манай байгууллагын ажилтан, хамтран зүтгэгч, дотны анд, төлөв даруу дөлгөөн элгэмсэг ах Д. Гантөмөр маань 2022 оны 03-р сарын 12-ны өдөр өвчний улмаас бид бүхнээсээ харамсалтайгаар хагацан одлоо.
Д.Гантөмөр нь тус байгууллагад 18 жил хоёргүй сэтгэлээр ажиллаж, байгууллагын арын албанд мэдлэг чадвар, ур ухаанаа дайчлан халуун хүйтэн бүхий л цаг үед сэтгэл зүрхээ гарган ажиллаж байлаа. Талийгаачийн хичээл зүтгэлийг үнэлэж Эрүүл мэндийн салбарын жуух, Эрүүл мэндийн салбарын тэргүүн болон ойн медалуудаар тус тус шагнаж байсан.
Талийгаачийн маань хүнлэг нандин сэтгэл, цуцашгүй хөдөлмөрч, бүтээлч чанар, бусдын төлөө гэсэн тайван дөлгөөн зан, халуун сэтгэл, ажлын хамт олныхоо дунд олсон нэр хүнд нь бидний сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, ээж, ахан дүүс, нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Өнө мөнхөд амгалан нойрсог.

ЗӨСҮТ-ийн хамт олон

Нийтлэгдсэн огноо: 2022.03.16

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter