Сургалт
“6 аймгийн зоонозын өвчин судлалын төвүүдэд молекул биологийн оношилгоог нутагшуулах” ажлын байран дахь сургалт эхэллээ
9
Төвийн захирлын удирдамжийн дагуу “Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвүүдэд молекул биологийн оношилгоог нутагшуулах” ажлын байрны сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 13–29-ний өдрүүдэд үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн.
Сургалт Увс аймгийн ЗӨСТ-өөс эхэлж, 2026 оны 04 дүгээр сарын 14–15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалтад нийт 11 эмч, мэргэжилтэн хамрагдаж, онол–дадлага хосолсон хэлбэрээр оролцсон байна.
Сургалтын хүрээнд дараах үндсэн сэдвүүдийг хамрууллаа. Үүнд:
• Нуклеин хүчил ялгах арга зүй
• Уламжлалт ПГУ болон бодит хугацааны ПГУ (бх-ПГУ)
• Гель электрофорезийн арга
• Шинжилгээний үр дүнг тайлбарлан дүгнэх
Энэхүү сургалтыг зохион байгуулснаар зоонозын халдварт өвчний лабораторийн оношилгоог орон нутагт цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэх боломж бүрдэж, улирлын эрсдэлийн үед бэлэн байдлыг хангах, лабораторийн эмч, ажилтнуудын молекул биологийн оношилгооны ур чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
Мөн орон нутагт тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шаардлагатай тоног төхөөрөмжийн хэрэгцээний судалгааг гарган ажиллах юм.
Цаашид сургалтыг дээрх аймгуудад үргэлжлүүлэн зохион байгуулах болно.

Нийтэлсэн огноо: 2026.04.16

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter