Монгол Улс, БНХАУ-ын хилийн бүс нутагт зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан уулзалт, хэлэлцээр зохион байгуулагдлаа.
Уулзалт, хэлэлцээрт Монгол Улсын талаас Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн төлөөлөгчид, БНХАУ-ын талаас Гаалийн ерөнхий газар, Манжуур хотын Гаалийн газар, Манжуур хотын Олон улсын аялал жуулчлалын эрүүл мэндийн төвийн төлөөлөгчид оролцов.
Хэлэлцээрийн үеэр Монгол Улсын Хавирга боомт, БНХАУ-ын Ар хашаат боомтын орчимд хийсэн зоонозын өвчний байгалийн голомтын тандалт, судалгааны үр дүнг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойллоо.
Мөн Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төв болон БНХАУ-ын Манжуур хотын Гаалийн газар хилийн бүс нутагт хамтарсан тандалт, судалгаа хийх, зоонозын өвчний тохиолдлын мэдээ, мэдээллийг шуурхай солилцох чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Нийтэлсэн огноо: 2026.05.29




