Сургалт
“6 аймгийн зоонозын өвчин судлалын төвүүдэд молекул биологийн оношилгоог нутагшуулах” ажлын байран дахь сургалт үргэлжилж байна
6

Төвийн захирлын удирдамжийн дагуу зохион байгуулагдаж буй “Зоонозын өвчин судлалын төвүүдэд молекул биологийн оношилгоог нутагшуулах” ажлын байрны сургалт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Сургалтын хүрээнд Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвд 2026 оны 04 дүгээр сарын 18–19-ний өдрүүдэд сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад 5 эмч, мэргэжилтэн хамрагдаж, онол–дадлага хосолсон хэлбэрээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн байна.
Мөн Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвд 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 3 хоногийн хугацаанд сургалт зохион байгуулагдаж байна.
Энэхүү сургалтаар орон нутгийн лабораторийн оношилгооны чадавхыг бэхжүүлэх, молекул биологийн оношилгоог нутагшуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Нийтэлсэн огноо: 2026.04.20

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter