ЗӨСТ
Архангай аймгийн ЗӨСТ Цахир, Хангай сумдад ажиллалаа
380

Архангай аймгийн ЗӨСТ-ийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Цахир, Хангай сумдын Эрүүл мэндийн төвд 2022 оны 03-р сарын 15-17-ны өдрүүдэд “Зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал”, “Боом өвчний тархвар судлал, эмнэл зүй оношилгоо эмчилгээ, урьдчилан сэргийлэлт”, “Тарваган тахал өвчний тархвар судал, эмнэл зүй оношилгоо эмчилгээ, урьдчилан сэргийлэлт”,“Галзуу өвчний тархвар судлал эмнэл зүй,  оношилгоо эмчилгээ урьдчилан сэргийлэлт”, “Хачигт халдваруудын тархвар судлал,эмнэл зүй, оношилгоо эмчилгээ урьдчилан сэргийлэлт”, “Корнавируст халдварын үеийн халдваргүйтгэл”,“Корнавируст халдвараар батлагдсан болон сэжигтэй тохиолдлын цогцсыг  оршуулах”, “ ЗХӨ-ний сорьц цуглуулах, зөөвөрлөн тээвэрлэх арга хэмжээ” зэрэг сэдвүүдээр сургалт хийж, зоонозын халдварт өвчний зөвлөмж, зурагт хуудас гарын авлагаар хангав.

Сумдын эмнэлгүүдийн үйл ажиллагаанд ЗХӨ-ний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангуулах, зоонозын халдварт өвчний үед мөрдөгдөх эрх зүйн актуудыг хэрхэн судлан мөрдөж байгаа эсэх, тусламж үйлчилгээний бэлэн байдал, ажил үүргийн хуваарь баталсан эсэх, яаралтай дуудлагын эм тариа, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодисын нөөц, хангалтанд хяналт тавьж, дэмжлэгт хяналт хийлээ.

Нийтлэгдсэн огноо: 2022.03.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter