ЗӨСТ
Архангай аймгийн Өндөр-Улаан сумд боом өвчний голомтын шинжилгээ хийж байна
364

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2022 оны 05-р сарын 12-оос эхлэн боом өвчний байгалийн байнгын идэвхтэй голомттой Өндөр-Улаан сумын Баянгол багийн Сонгины ам, Цуурайн ам,  Бэлхи багийн  Улаан хад, Их шаварт зэрэг хүн малын өвчлөл бүртгэгдсэн цэгт газраас нийт 220 сорьц  дээжиллээ.

Боомын голомтын шинжилгээгээр цуглуулсан сорьцонд бичил харах, нян судлал, биологийн аргуудаар шинжилж,шинжилгээ үргэлжилж байна.

Голомтод нутгийн эрсдэлтэй бүлгийн 50 иргэдээс  боом өвчний тандалтын асуумж  судалгааны хуудсаар  асуумж судалгаа авч боом өвчнөөс урьдчилан сэргийлэх яриа хийж, зөвлөмж тараан сурталчиллаа.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.05.19

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter