ЗӨСҮТ-ийн харъя байгууллага буюу Өвөрхангай аймгийн ЗӨСТ-ийн үйл ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, мэргэжил арга зүйгээр ханган чиглэл өгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, нутгийн удирдлагатай хамтын ажилгааг сайжруулах ажлын хүрээнд дараах бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах, Нийгмийн эрүүл мэнд тандалт шуурхай удирдлагын албаны дарга Д.Отгонбаяр, Лавлагаа лабораторийн албаны нян судлагч эмч Д.Ганболд, Чанарын албаны эрсдэл аюулгүй байдал хариуцсан менежер Ц.Саруул нар Өвөрхангай аймгийн ЗӨСТ-д 2022 оны 5 дугаар сарын 19 өдөр ажиллав.
1. Өвөрхангай аймгийн ЗӨСТ-ийн дарга Б.Сүхбаатар байгууллагын үйл ажиллагаа, ажлын гүйцэтгэл, тулгамдаж буй асуудлуудаар багийн гишүүдэд танилцуулга хийв.
2. Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдоржтой уулзаж Өвөрхангай аймгийн ЗӨСТ-ийн тулгамдаж буй асуудлаар санал солилцов.
3. ЗӨСТ-ийн эмч мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, чанар стандарт, тушаал зааврыг хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа.
Нийтлэгдсэн огноо: 2022.05.19