Цаг үеийн
ЗӨСҮТ-ийн удирдлагууд Ховд аймагт ажиллалаа
571

ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах, Нийгмийн эрүүл мэнд тандалт шуурхай удирдлагын албаны дарга Д.Отгонбаяр, Лавлагаа лабораторийн албаны нян судлагч эмч Д.Ганболд, Чанарын албаны эрсдэл аюулгүй байдал хариуцсан менежер Ц.Саруул нар Ховд аймгийн ЗӨСТ-д 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ажиллалаа.
Ажиллах хугацаандаа:
1. ЗӨСТ-ийн үйл ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, мэргэжил арга зүйгээр ханган чиглэл өгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах талаар сургалт, мэдээлэл өгч ажиллалаа.
2. Энэ үеэр Ховд аймгийн ЗӨСТ төвийн дарга Б.Баяржаргал ‘Байгууллагын үндсэн үйл ажиллагаа, ололт амжилт, тулгамдаж буй асуудал’ сэдвээр мэдээлэл өгч ажилласан юм.
3. ЗӨСҮТөвийн удирдлага баг хамт олныг аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Баруун бүсийн Онцгой байдлын газрын дарга, аймгийн Онцгой комиссын орлогч дарга хурандаа Б.Алтанбадралт, Ховд хотын захирагч бөгөөд Жаргалант сумын Засаг дарга Ц.Цогтбаяр нар хүлээн авч уулзаж эрүүл мэнд тэр дундаа зоонозын салбарын хувьд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн ажиллаж байгаа цаашид бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаа талаар харилцан ярилцлаа.

Нийтлэгдсэн огноо: 2022.05.20

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter