ЗӨСҮТ-ийн харъя байгууллага буюу Баянхонгор аймгийн ЗӨСТ-ийн үйл ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, мэргэжил арга зүйгээр ханган чиглэл өгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, нутгийн удирдлагатай хамтын ажилгагааг сайжруулах ажлын хүрээнд дараах бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах, Нийгмийн эрүүл мэнд тандалт шуурхай удирдлагын албаны дарга Д.Отгонбаяр, Лавлагаа лабораторийн албаны нян судлагч эмч Д.Ганболд, Чанарын албаны эрсдэл аюулгүй байдал хариуцсан менежер Ц.Саруул нар Баянхонгор аймгийн ЗӨСТ-д 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ажиллав.
1. Баянхонгор аймгийн ЗӨСТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, тандалтын тасгийн эрхлэгч, амьтан судлагч П.Нямпүрэв байгууллагын үйл ажиллагаа, ажлын гүйцэтгэл, тулгамдаж буй асуудлуудаар багийн гишүүдэд танилцуулга хийв.
2. Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурьтай уулзаж Баянхонгор аймгийн ЗӨСТ-ийн тулгамдаж буй асуудлаар санал солилцов.
3. ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, чанар стандарт, тушаал зааврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа.

Нийтлэгдсэн огноо: 2022.05.20




