ЗӨСТ
“Багш шавийн уулзалт-2022” оролцлоо
385

Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа болон АШУҮИС-ийг төгссөн төгсөгч нарын “Багш шавийн уулзалт-2022” арга хэмжээ зохион байгуулагдлаа. АШУҮИС-ийн захирлаар ахлуулсан баг Өмнөговь аймагт ажиллаж, энэ хугацаанд АЗДТГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, “Багш-шавийн уулзалт-2022” арга хэмжээг зохион байгуулж, эрдэмтэн багш, доктор, профессорууд эмч, мэргэжилтнүүдэд 1 өдрийн сургалт зохион байгууллаа. “Багш-шавийн уулзалт-2022”-д Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Д.Алтанчимэг, халдвар судлагч их эмч Б.Ууганжавхаа нар оролцлоо.

Уулзалтаар цар тахлын голомтонд цаг наргүй ажилласан эмч нарыг шагнаж урамшууллаа. Манай байгууллагын халдвар судлагч их эмч Б.Ууганжавхаа Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдлаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.06.13

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter