ЗӨСТ
Өмнөговь аймгийн ЗӨСТ боомын шинжилгээ хийлээ
370

Байгууллагын календарчилсан төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутгаас боомын хяналтын шинжилгээний дээж цуглуулан төвийн лабораторид шинжилгээг хийлээ.

Боомын хяналтын шинжилгээгээр хөрс бууц 75,  үс ноос 40, арьс шир 60 нийт 215 нэгж  материал дээжлэн авч, нян харах, нян судлах аргаар шинжилсэн ба боом өвчний үүсгэгч илрээгүй.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.06.13

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter