Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн 2022 оны төлөвлөгөөний дагуу Хүрмэн, Ханхонгор, Баяндалай сумдын Бумбат, Цахир, Зуслан, Ёл зэрэг цурав голомтод тарваган тахлын тандалт шинжилгээг хийж гүйцэтгэлээ.
Тус тандалт шинжилгээгээр монгол огдой, монгол чичүүл, махчин шувуудын тооллого, бүлийн ажиглалт, үндсэн болон дэд агуулагчдын нүх үзэж, зэм үхдэл хайх, дээж цуглуулах ажлыг гүйцэтгэлээ.
Шинжилгээний явцад 98 амьтан олборлон тэдгээрийн үс ноолуураас 305 бүүрэг цуглуулж, зүйлийг тодорхойлж, лабораторийн шинжилгээнд 31 ГАШ бэлтгэн дээжилсэн.
Мөн Баяндалай, Хүрмэн сумдын эрүүл мэндийн төвийн эмч ажилчдад цахим сургалт хийж, голомтот нутагт нутаглаж байгаа хүн амд тарваган тахал өвчнөөс сэргийлэх мэдээлэл сурталчилгаа хийж, 100 ширхэг санамж зурагт материал тараалаа.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2022.06.13