Онцлох
Хүн, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах бодлогын үнэлгээний салбар хоорондын үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна
2896

Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтран хүн, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах “НЭГ ЭРҮҮЛ МЭНД” бодлогын үнэлгээний салбар хоорондын үндэсний хэлэлцүүлгийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Дэлхийн Мал Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын дэмжлэгтэйгээр 2022 оны 06 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт эрүүл мэнд, малын эмнэлэг, байгаль орчны салбарын олон улсын, үндэсний, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож байна. Хэлэлцүүлэг 3 өдрийн турш оролцоонд тулгуурласан хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хэлэлцүүлгийн үр дүнд “НЭГ ЭРҮҮЛ МЭНД”-ийн чиглэлээр Монгол улсад цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, салбар хоорондын хамтарсан төлөвлөгөөг гаргана. Энэхүү хэлэлцүүлэг нь Номхон Далайн Баруун Бүсийн улс орнуудын дундаас Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байна.

Нийтлэгдсэн огноо: 2022.06.15

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter