ЗӨСТ
Ханбогд сумын ААН-д халдваргүйтгэл хийлээ
275

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд үйл ажиллагаа явуулж байгаа ААН-д халдваргүйтгэл хийлээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуун сухайт дахь шуурхай штабын хүсэлтээр Өмнөговь аймгийн ЗӨСТ нь хувийн хэвшлийн компаниудтай хамтран Цагаан хаданд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа ААН-д (битүүмжлэгдсэн тээврийн баг) халдваргүйтгэл хийлээ. Цагаан хаданд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа ААН-д нийт 28 ААН 12984м2 талбайд, Цагаан хад сууршлийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр, үсчин, цайны газар, бөөний төв, хүнсний барааны дэлгүүрүүд нийт 45 ААН 2225м2 талбайд тус тус халдваргүйтгэл хийсэн. Аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж ажилласан.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.06.21

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter