Цаг үеийн
Зоонозын сэдвээр 4 мэргэжилтэн магистрын зэрэг амжилттай хамгааллаа
386

2022 оны эхний хагас жилийн байдлаар Зоонозын өвчин судлалын байгууллагуудаас 4 мэргэжилтэн анагаахын болон биологийн шинжлэх ухааны чиглэлүүдээр магистрийн зэрэг хамгаалсан онцлог үйл явдал болж байна. Үүнд:

  • ЗӨСҮТ-ийн Б.Дарьсүрэн АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Биологийн тэнхимд “УЛААНБААТАР ХОТЫН ЗОЛБИН НОХДООС ГЕЛЬМИНТЭЭР ҮҮСГЭГДЭХ ЗООНОЗЫН ХАЛДВАР ИЛРҮҮЛСЭН ДҮН” сэдвээр Анагаах ухааны магистр
  • ЗӨСҮТ-ийн амьтан судлаач Ц.Баяр МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимд “УЛААНБААТАР ХОТЫН ЗОЛБИН НОХОЙН БЭТЭГ ҮҮСГЭГЧ ХОРХОЙН ЗҮЙЛ БА ХАЛДВАРЛАЛТЫГ ИЛРҮҮЛСЭН ДҮН” сэдвээр Биологийн ухааны магистр
  • Сэлэнгэ аймгийн ЗӨСТ-ийн шимэгч судлаач Г.Отгонсүрэн Хөдөө аж ахуйн их сургуулийн Хүрээлэн буй орчин агроэкологи, бизнесийн их сургуульд Хүрээлэн буй орчны чиглэлээр “СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХАЧИГТ ХАЛДВАРЫГ ДАМЖУУЛАГЧ ХАЧГИЙН ТАРХАЛТ, ТООШИЛ” сэдвээр Биологийн ухааны магистр
  • Сэлэнгэ аймгийн ЗӨСТ-ийн амьтан судлаач Д.Туул Хөдөө аж ахуйн их сургуулийн Хүрээлэн буй орчин агроэкологи бизнесийн их сургуульд Хүрээлэн буй орчны чиглэлээр “БООМ ӨВЧНИЙ ТАРХАЛТЫН ХАНДЛАГЫН СУДАЛГАА (Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн жишээн дээр)” сэдвээр Биологийн ухааны магистр тус тус хамгааллаа.

Зоонозын өвчин судлалын салбар нь Монгол улс төдийгүй дэлхий дахины судалгаа, шинжилгээний маш өргөн талбар юм. Цаашид Монгол улсад энэ чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил өргөжин хөгжих, олон чиглэлээр магистр, докторын эрдмийн зэрэг хамгаалах бүрэн боломж бий. Шинээр магистр хамгаалсан судлаачдадаа цаашдын судалгаа шинжилгээ, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэж, сайн сайхан бүхнийг ерөөе.

Нийтлэгдсэн огноо: 2022.06.23

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter