ЗӨСТ
Захирагчийн ажлын албаны хамт олонд сургалт хийлээ
227

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн халдвар судлагч их эмч Б.Ууганжавхаа, лаборант Д.Наранцэцэг, Ц.Амарзаяа нар хамтран сургалтын өдөрлөг зохион явууллаа.

Өглөө эртлэн босч Даланзадгад хотын цэвэр цэмцгэр байлгахын төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг Захирагчийн ажлын албаны хамт олонд “Зоонозын халдвараас сэргийлэх нь” сэдэвт сургалт зохион явууллаа. Тус байгууллагын нийт 31 ажилтан сургалтад хамрагдсан. Мөн сургалтад хамрагдсан ажилтан бүрт ахуйн хэрэглээний багц бүтээгдэхүүн, зоонозын халдвараас сэргийлэх талаар нийт 8 төрлийн 256 ширхэг санамж тараалаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.06.20

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter