ЗӨСТ
Хачигт энцефалитийн дархлаажуулалтад цагдаагийн албан хаагчид болон онцгой байдлын албан хаагчдийг хамруулав
351

Хачигт энцефалит нь хүн ба мал амьтанд ixodus төрлийн хачгаар дамжин халдварлаж төв болон захын мэдрэлийн системийг сонгомолоор гэмтээдэг байгалийн голомтот халдварт өвчин юм. Хэнтий аймгийн ой мод бүхий сумдад хачигт энцефалит өвчнийг дамжуулагч тархалттай байдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Өнгөрөгч 05-р сард Хэрлэн сум, Дадал сумын нийт 179 онцгой байдлын албан хаагчдийг I, II тунд хамруулсан ба нэмэлт дархлаажуулалтаар 2022 оны 06-р сарын 21-нд Хэрлэн сум, Биндэр, Батширээт, Баян-Адарга, Цэнхэрмандал, Дадал сумын цагдаагийн албан хаагчдыг хамрууллаа.

Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.06.24

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter