Цаг үеийн
Өмнөговь аймгийн “Шивээхүрэн” боомтод авто лабораторийн баг ажиллалаа
383

Өмнөговь аймгийн Гурвантэс сумд байрлах Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс нээсэнтэй холбоотой Монгол Улсын Засгийн Газар, Эрүүл Мэндийн Сайдын хамтарсан шийдвэрээр ЗӨСҮТ-ийн явуулын авто лаборатори бүхий хариу арга хэмжээний баг 1 сарын хугацаатай томилолтоор ажиллаж Ковид-19 халдварын шинжилгээ, тусгаарлах хариу арга хэмжээний үйл ажиллагааг жигдэрүүллээ.

Энэхүү ажлын хүрээнд нийт тус боомтоор нэвтрэх, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцож буй аж ахуй нэгж, жолоочийн дунд нийт 553 сорьцод Коронавируст халдвар (COVID-19)-ийн лабораторийн шинжилгээг хийхэд 4 тохиолдол батлагдсан байна.

Мөн батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлыг тусгаарлах, халдваргүйжүүлэлт хийх, хог хаягдлаа зориулалтын саванд хадгалж, зайлуулах, тусгаарлагдаж буй жолооч нар өдөр бүр КОВИД-19 халдварын эмнэлзүйн асуумж судалгаанд хамруулах, халдвараас сэргийлэх заавар зөвлөгөө өгөх зэрэг хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа.

Нийтлэгдсэн огноо: 2022.06.23

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter