Зарлал
Зарлал
1138

ОХУ-ын Эрүүл ахуй, тархвар судлалын алба байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан “Сибирь, Алс Дорнодын хүн амын эрүүл ахуй, тархвар зүйн сайн сайхан байдлыг хангахад тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээ-практикийн олон улсын хурал 2022 оны 11-р сарын 15-нд Эрхүү хот дахь Тарваган тахалтай тэмцэх эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнд болно. Судлаачдын илтгэлүүдийг хэлэлцүүлэх, хураангуйг хурлын эмхтгэлд хэвлүүлэхээс гадна залуу судлаачид (35 нас хүртэлх, эрдмийн зэрэг горилогч бол 39 нас хүртэлх )-ын ханын илтгэлүүдийг шалгаруулна.  

Хэлэлцүүлэх илтгэлийн чиглэлүүд:

  1. Халдварт өвчнүүдийн тархвар судлалын тандалтыг сайжруулах, эрүүл ахуй-тархвар судлалын холбогдолтой онцгой нөхцөл байдлаас сэргийлэх, хянах
  2. Байгалийн голомтот, зоонозын болон бусад халдваруудын нян судлал, тархвар судлал, урьдчилан сэргийлэлтийн тулгамдсан асуудлууд
  3. Байгалийн голомтот, зоонозын болон бусад халдваруудын үүсгэгчийн лабораторийн оношилгоо, илрүүлэлт, дүйн тодорхойлолтын орчин үеийн чиг хандлага
  4. Хүн амын эрүүл ахуй, тархвар судлалын тогтвортой байдалд COVID-19 халдварын үзүүлэх сөрөг нөлөө
  5. Байгалийн голомтот, зоонозын болон бусад халдваруудын эрүүл ахуй, тархвар судлалын нөхцөл байдлын чиг хандлагыг урьдчилан таамаглах, төөрөглөх, орчин үеийн боломжууд

Илтгэл хүлээн авах хугацаа:

Илтгэлийн хураангуйг 2022 оны 09-р сарын 15-ыг хүртэл

Ханын илтгэлийн бүртгэлийг 2022 оны 09-р сарын 15-ыг хүртэл авах ба цахим эхийг 10-р сарын 15 хүртэл авна.

Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлагууд болон бусад холбогдох зүйлсийг ЗӨСҮТ-ийн ЭШСМТА- (Ч.Ганцэцэг)-аас асууна уу.

Цахим хаяг: tsetsuuh@gmail.com

Утас: 94985565

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter