ЗӨСТ
Өмнөговь аймгийн Булган, Баяндалай, Ханбогд сумдад тандалт шинжилгээ хийлээ
484

Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн 2022 оны төлөвлөгөөний дагуу Булган, Баяндалай, Ханбогд сумдын Баян заг, Ханан башаа, Сайр гурван булаг, Номгон зэрэг цурав голомтод тарваган тахлын тандалт шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Тус тандалт шинжилгээгээр монгол огдой, морин чичүүл, махчин шувуудын тооллого, бүлийн ажиглалт, үндсэн болон дэд агуулагчдын нүх үзэж, зэм үхдэл хайх, дээж цуглуулах ажлыг гүйцэтгэлээ.

Шинжилгээний явцад 44 амьтан олборлон тэдгээрийн үс ноолуур, нүх, ноохойноос 221 бүүрэг цуглуулж, зүйлийг тодорхойлж, лабораторийн шинжилгээнд 19 ГАШ бэлтгэн дээжилсэн.

Мөн Баяндалай, Булган, Ханбогд сумдын эрүүл мэндийн төвийн эмч ажилчдад сургалт, голомтот нутагт нутаглаж байгаа ард иргэдэд тарваган тахал өвчнөөс сэргийлэх мэдээлэл сурталчилгаа хийж, 150 ширхэг санамж зурагт хуудас тараалаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.07.07

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter