ЗӨСТ
Ховд аймгийн Үенч сумд тарваган тахлын өсгөвөр илэрлээ
360

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2022 оны 07-р сарын 20-ны өдрөөс 08-р сарын 15-ны өдөр хүртэл  Ховд аймгийн Үенч, Булган, Мөст сумын Шар нуруу-Харгайт, Их улаан даваа-Бураатын өр голомтын 9 дүүргийн 80127 га талбайд тарваган тахлын гүнзгийрэл шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Шинжилгээний хугацаанд үндсэн агуулагч тарваганы нягтшлыг 146 га талбайд маршрут, жижиг мэрэгчийн тоошлыг 10 га талбайд тэглэл тавьж, жижиг мэрэгч болон махчидад 250 хавхат хоног, 300 зангат хоног ажиллууллаа. Мөн талбайн ажиглалт 16 удаа, араатан махчин шувуудын тооллого 16 удаа, нийтийн хайгуулыг 56 га талбайд хийж, мэрэгчийн 2210 нүхэнд үзлэг хийсэн.

Лабораторийн шинжилгээнд олзворлон шинжилсэн 180, монгол тарваганы үхдэл 6, монгол тарваганы зэм 1, урт сүүлт зурамны үхдэл 1, гадны шимэгч 174, ноохой 2 нийт 365 сорьц хамруулан шинжлэхэд Үенч сумын Харгайтаас олзворлосон монгол тарваганы үхдэлээс тарваган тахал өвчний өсгөвөр илэрлээ.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.08.25

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter