ЗӨСТ
Сургалт, хэлэлцүүлэг, дэмжлэгт хяналт хийлээ
223

Архангай аймгийн ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн 2 баг ‘Халдвараас сэргийлэх хяналтыг чадавхжуулах’ чиглэлээр Зоонозын шалтгаант халдварт өвчний байгалийн голомт идэвхтэй Цахир, Хангай, Тариат, Өндөр-Улаан, Ихтамир, Чулуут сумдад 2022 оны 08-р сарын 22-27-ны өдрүүдэд сургалт хэлэлцүүлэг, дэмжлэгт хяналтыг зохион байгууллаа.

Орон нутаг дахь зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал, шинэ болон нутагшмал зоонозын халдварт өвчний тохиолдол, дэгдэлт, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээг салбар хоорондын байгууллагууд хэрхэн зохион байгуулах, тарваган тахал өвчний хяналт сэргийлэлт, бэлэн байдлыг хангах, хяналт хийх талаар сургалт зохион байгууллаа.

Мөн сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, ЭМТ-ийн эмч мэргэжилтнүүд, сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа, малын эмч, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нарын бүрэлдхүүнтэй хэлэлцүүлэг хийж, сургамж туршлага үр дүнг хэлэлцлээ.

Сумын Гамшгаас хамгаалах алба ангийн төлөвлөгөө, ЭМТ-ийн яаралтай дуудлагын бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийж, тарваган тахлын байгалийн голомтонд хамтарсан хяналт хийлээ.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.08.31

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter