ЗӨСТ
Тарваган тахлын  тандалт, хайгуул шинжилгээ хийлээ
351

Архангай аймгийн ЗӨСТ-ийн зоонозын халдварт өвчний хариу арга хэмжээний 2022 төлөвлөгөөний дагуу 2022 оны 08-р сарын 15-аас 14 хоног Чулуут-Хануйн цурав, Хүрмийн өр голомтод удирдамжийн дагуу тарваган тахлын  тандалт,  хайгуул  шинжилгээг 63.0 мян. га талбайд хийж гүйцэтгэлээ.  

Тус шинжилгээгээр тарваган тахал өвчний байгалийн голомтын төлөв байдлыг хянах, тарваган тахал өвчний агуулагч дамжуулагчийн зүйлийн бүрдэл, тархалт, нягтшил, экологи, популяцийн судалгаа хийлээ. Голомтот нутгаас мэрэгч амьтан олборлон амьтны үс ноолуур, нүхний амсраас шимэгч,  махчин шувууны гулигдас , ноохой  зэрэг нийт  601 сорьц дээжиллээ. Шинжилгээнд дээжилсэн бүх сорьцыг нян харах, нян судлал, биологийн уламжлалт аргаар шинжилснээс гадна тарваган тахлын оношилгооны түргэвчилсэн тест ашиглан лабораторийн шинжилгээ хийлээ. Тус шинжилгээгээр тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчний үүсгэгч илрээгүй.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.08.31

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter