ЗӨСТ
Хөвсгөл аймгийн ЗӨСТ тарваган тахлын хайгуул шинжилгээ хийж гүйцэтгэлээ
250

Хөвсгөл аймгийн ЗӨСТ нь байгууллагын үйл ажиллагааны 2022 оны төлөвлөгөөний дагуу 2022 оны 06-р сарын 27-оос 07-р сарын 07-ыг дуустал Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Цагаан-Уул сумын 8 секторын 67600 га талбайг хамруулан 10 хоногт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр тарваган тахлын байгалийн голомтын болон ус намгийн шувуудын хайгуул шинжилгээг Согоот-Булнайн өр голомтын 8 секторт 24 удаа хайгуул хийж, махчин шувууны 80 гулигдас цуглуулан голомтын төлөв байдалд ажиглалт судалгаа хийлээ.

Тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгааны хүрээнд үндсэн агуулагч тарваганы тооллогыг 96 га-д, дагуурын огдой болон бусад жижиг мэрэгчдийн тооллогыг тус бүр 8 га-д, зурамны тооллогыг 8 га-д хийж агуулагчдын тоошил, нягтшилыг тогтоов. 4 зүйл мэрэгч амьтны 800 нүх гудруулгын аргаар үзэж нүхний амсрын шимэгчийн тоошил, зүйлийн бүрдэл болон голомтот нутгийн үндсэн агуулагч болох тарваганы популяциас 27, зурам 37, дагуурын огдой 7, үлийн цагаан оготно 16 нийт 87 амьтан агнан олзворлож, морфобиологийн хэмжилт хийж, самнан үс ноолуурын шимэгчийн тоошлыг тогтоов. Амьтдын үс ноолуураас 123, нүхний амсраас 32, ноохойноос 1 нийт  156 бүүрэг, 1 бөөс, 25 хачиг цуглуулан зүйлийн бүрдэл тодорхойлж, популяцийн судалгааг хийлээ. Ус, намгийн шувуудын хайгуул шинжилгээний хүрээнд Цагаан-Уул, Бүрэнтогтох сумын 5 гол, нууранд ус намгийн шувуудын тооллогыг хийж 21 зүйлийн  2567 ус намгийн шувуудыг тоолж бүртгэв. Мөн Цагаан-Уул, Цэцэрлэг сумын ЭМТ-ийн бэлэн байдлыг шалгаж, зөвлөн туслав.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.08.31

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter