Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүд “Халдвараас сэргийлэх хяналтыг чадавхжуулах нь” сэдэвт сургалтыг Зоонозын халдварт өвчний байгалийн голомт идэвхтэй Хүрмэн, Баяндалай, Булган, Мандал-Овоо, Ханбогд, Цогтцэций сумдад сургалт, дэмжлэгт хяналтыг зохион байгууллаа. Орон нутаг дах зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал, шинэ болон нутагшмал зоонозын халдварт өвчний тохиолдол, дэгдэлт, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээг салбар хоорондын байгууллагуудын мэргэжилтнүүдийг хэрхэн зохион байгуулах, тарваган тахал өвчний хяналт сэргийлэлт, бэлэн байдлыг хангах, хамтарсан хяналтыг сайжруулах талаар сургалт зохион байгууллаа. Сургалтад сумдын Онцгой комиссын гишүүд болон ЭМТөвийн эмч мэргэжилтнүүд нийт 82 хүн хамрагдсан.
Мөн сумын Гамшгаас хамгаалах алба, ангийн төлөвлөгөө, ЭМТ-ийн яаралтай дуудлагын бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийлээ.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2022.09.05