ЗӨСТ
Хөвсгөл аймгийн ЗӨСТ сургалт зохион байгууллаа.
216

НҮБ-ын хүүхдийн ивээх сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Халдвараас  сэргийлэх хяналтыг сайжруулах” сургалтыг  орон нутгийн болон үндэсний түвшинд шинэ болон нутагшмал халдварын тохиолдол, дэгдэлт, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал үүссэн үед хариу арга хэмжээг хамтран зохион байгуулах, үр дүнг үнэлэх дүгнэх, сургамж, туршлагаа хэлэлцэх, хамтарсан хариу арга хэмжээг сайжруулах, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох,  халдвараас сэргийлэх хяналтын чиглэлээр сум орон нутгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах  зорилгоор танхимын болон ширээний дасгал, дадлага ажлыг хослуулан сургалтыг  явуулсан. Батлагдсан удирдамжийн хүрээнд орон нутагт “Халдвараас сэргийлэх хяналтыг чадвахжуулах” сургалтыг 4 хүний бүрэлдэхүүнтэй 2022 оны 08 дугаар сарын 23 ны өдрөөс 10 хоногийн хугацаатай  Хөвсгөл аймгийн Арбулаг, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ, Чандмань, Түнэл, Тосонцэнгэл сумын болон  Хатгал тосгоны  ЗДТГ, ЭМТ, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар,  Мэргэжлийн хяналтын газар,  Мал эмнэлэгийн газар, Байгаль орчны газрын нийт 149 мэргэжилтэнд 45 цагийн сургалт 18 цагийн дасгал, дадлага ажил, ЗХӨ-ны талаар бэлтгэн гаргасан 750 ширхэг санамж зөвлөмж тарааж  ажиллаа.

Мөн Аймгийн ЭМГ-ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 22 өдрийн А/35 дугаар тушаалаар 9 сумын  эрүүл мэндийн төвийн  эмнэлгийн бэлэн байдлыг  үнэлж  заавар зөвлөгөө өгч зөвлөн туслах ажлыг зохион байгуулав.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.09.05

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter