ЗӨСТ
Архангай аймгийн ЗӨСТ сургалт зохион байгууллаа.
252

Архангай аймгийн ЗӨСТ “Халдвараас сэргийлэх хяналтыг чадавхжуулах” чиглэлээр Зоонозын шалтгаант халдварт өвчний байгалийн голомт идэвхтэй Эрдэнэбулган Хотонт, Хашаат  сумдад 2022 оны 8 сарын 29-нөөс сургалт хэлэлцүүлэг, дэмжлэгт хяналтыг зохион байгууллаа.

Орон нутаг дахь ЗХӨ-ний өнөөгийн байдал, шинэ болон нутагшмал зоонозын халдварт өвчний тохиолдол, дэгдэлт , нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээг салбар хоорондын байгууллагууд хэрхэн зохион байгуулах, үр дүнг үнэлэх, сургамж туршлага хэлэлцлээ.

Аймгийн ОБГ-тай хамтран аймгийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн алба ангийн бүрэлдхүүн ОБГ, ЦГ, МХГ, ЭМГ, МЭГ, БОАЖГ, УЦУОШТ, ХТҮГ, Ус-Ундрага ХХК, Эрдэнэбулган сумын ЗДТГ зэрэг байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд мөн сумдын ОК-ийн гишүүд, ЭМТ-ийн эмч мэргэжилтнүүд, сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа, малын эмч, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нарын бүрэлдхүүн оролцлоо.

Хамтран ажиллаж буй ЗӨСҮТ, аймаг сумдын ОК, ЭМТ-ийнхөндөө баярлалаа.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.09.05

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter