Таны мэдлэгт
Анагаахын шинжлэх ухаанд Multi-omics арга замыг ашиглах нь
401

Геном, транскриптомик, протеомик, метаболомик зэрэг олон тооны омикийн технологийг нэгтгэх нь био-анагаахын сүүлийн 30 жилийн судалгааны тэргүүлэх чиглэл болж ирсэн. Хувь хүнд зориулагдсан ​​эмийг молекулын нарийвчилсан түвшинд бий болгож, эмнэл зүйн хэрэглээнд нэвтрүүлж байгаа нь анагаах ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр болж байна. ‘Омик өгөгдөл’ үүсгэх өндөр хүчин чадалтай технологийг хөгжүүлэх, оновчтой болгох сүүлийн үеийн дэвшил нь хүний ​​өвчлөлийн үйл явц, динамик харилцан үйлчлэлийн талаар илүү гүнзгий ойлголтуудыг бий болгож байна. Энэхүү аргын гол давуу тал нь биологийн системийг бүхэлд нь мэдээллийн нэг эх сурвалж болгон авч үзэж, янз бүрийн омикийн платформуудаас өгөгдлөөр баялаг мэдээллийг олж авдаг бөгөөд молекулын харилцан үйлчлэлийн сүлжээний нарийн төвөгтэй байдлыг судлах, ялангуяа өвчинтэй холбоотой зорилтот молекулуудын үйл ажиллагааг тодруулах боломжийг олгосон явдал юм. Олон төрлийн өгөгдөл, үйл явдлуудыг нэгтгэж дүн шинжилгээ хийснээр хүний өвчлөл, эрүүл мэндийн асуудлуудыг зөв шийдэх, ялангуяа өвчний тохиолдлуудыг эрт, зөв оношлох боломж бүрддэг. Ямар ч технологи дангаараа хүнийг өвчинд хүргэдэг молекулуудын үйл явдлын нарийн төвөгтэй байдлыг илрүүлж чадахгүй. Тиймээс энэхүү Multi-omics арга замын гол зорилго нь өөр өөр технологиудыг ашиглан, өвчнийг оношлох, хүний фенотип, өвчний цогц дүр төрхийг бий болгоход туслах явдал юм. Сүүлийн үед хорт хавдрын профилийг тодорхойлох, оношлох, эмчлэх, түүнчлэн аутизм, мэдрэлийн эмгэг, халдварт өвчин, цусны өвчин гэх мэт янз бүрийн эмгэгүүдийн молекулын түвшний мэдээллүүдийг тодорхойлоход энэхүү нэгдсэн технологийн ач холбогдол улам бүр өссөөр байна. Мөн хүний олон нийтлэг өвчинтэй холбоотой байдаг микробиомыг интеграцчилсан омикуудад оруулж ашиглах судалгаанууд хийгдэж байна. Сүүлийн нэг том боломж бол өвчтөний биологи мэдээлэлд суурилсан эмчилгээний аргыг сонгоход нарийн удирдамж болдог биомаркеруудын нээлтэд тулгуурласан метаболомик юм.

Та бүхэн энэ сэдэвтэй холбоотой дараах чиглэлүүдийн сэдэвтэй танилцаарай, гэхдээ мэдлэгийн хүрээгээ зөвхөн эдгээрээр бүү хязгаарлаарай:

Genomics, Transcriptomics, Metabolomics, Proteomics, and Lipidomics studies with an emphasis on disease.

– Focus on new statistical and computational methods for omics data analysis and integration in diseases.

– New software and bioinformatics tools to analyze omics data and applications in biomarker discovery.

– Studies of the microbiome as well as the microbial ecology of health and disease using an alternative method as MALDI biotyping.

– Approaches for biological interpretation and pathway analysis of multi-omics data.

Эх сурвалж: https://www.frontiersin.org/research-topics/35015/multi-omics-approaches-for-health-and-disease

Нийтлэгдсэн огноо: 2022.09.07

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter