ЗӨСТ
Боомын хяналтын шинжилгээ хийгдэж байна
230

Увс аймгийн ЗӨСТ байгууллагын 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хүн болон малын өвчлөл бүртгэгдэж байсан Зүүнговь сумын Өгөөмөр, Баяннуур  баг, Тэс сумын IX, X, XI-р багийн нутаг дэвсгэрийг хамруулан 2022 оны 09 сарын 12-19-ний өдрийн хооронд боом өвчний хяналтын шинжилгээг хийж гүйцэтгэлээ. 

Боомын хяналтын шинжилгээгээр хүний өвчлөл бүртгэгдэж байсан цэгт газруудын хаваржаа, өвөлжөө, өвчилсөн малын устгасан цэгт газар, тэр орчмын өтөг бууц, арьс шир, үс ноос, ус мөн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг махны худалдааны газрыг хамруулан нийт 64 дээж авсан. Цуглуулсан дээжинд нян судлалын шинжилгээг ЗӨСТ-ийн лабораторид хийгдэж байна.

Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.09.20

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter