ЗӨСТ
Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуурын голомтоос эризипелойд, тарваган тахал өвчний эсрэг бие илэрлээ
397

Архангай аймгийн ЗӨСТ тарваган тахлын өндөр идэвхтэй Хөхнуурын өр голомтод хийсэн тарваган тахлын шинжилгээгээр махчин шувуу, мэрэгч амьтны хөдөлгөөн, нягтшлыг тогтоож, мэрэгч амьтан, зэм үхдэл, амьтны үс ноолуур, мэрэгч амьтдын нүхний амсар дах гадны шимэгч, махчин шувууны гулигдас, ноохой зэрэг нийт 529 сорьц цуглуулж, лабораторийн шинжилгээ хийлээ.

Шинжилгээний дүнгээр махчин шувууны шинэ гулигдаснаас тарваган тахал түүнтэй хам тохиолдох халдвар эризипелойд-(Erysipelothriх rhusiopathiae)-ийн өсгөвөр илрүүлж, өсгөврийн дүйн тодорхойлолт үргэлжилж байна. Цуглуулсан урт сүүлт зурам (Spermophilus undulatus), монгол огдой (Ochotona pallasii)-ноос тарваган тахлын эсрэг бие хайх ЦНШБУ-аар эерэг гарсныг ЗӨСҮТ-ийн лавлагаа лабораторид баталгаажууллаа. Хөхнуур багийн Мухар гэдэг газар урт сүүлт зурамны халдваржилт 33.3%, Халхит урт сүүлт зурамны халдваржилт 20%, монгол огдой 3.3% байна. Энэ судалгаагаар Хөхнуурын байгалийн голомтод тарваган тахал, эризипелоидын үүсгэгч идэвхтэй орчиж байгааг тогтоолоо.

Хамтран ажилласан суурь судалгааны баг, Биологийн ухааны доктор, дэд профессор В.Батсайхан, Хүний гавъяат эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор  зөвлөх зэрэгтэй эмч З.Адьяасүрэн, ЗӨСҮТ-ийн лавлагаа лабораторийн хамт олон, аймгийн ЗӨСТ-ийн багийнхандаа талархал илэрхийлье.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.09.20

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter