ЗӨСТ
Дэлхийн галзуутай тэмцэх өдрийн тэмдэглэн өнгөрүүллээ
1232

Өмнөговь аймгийн ЗӨСТ-аас мал, амьтнаас хүнд халдварлах галзуу өвчинтэй тэмцэх олон улсын өдрийг “Нэг эрүүл мэнд, Тэг нас баралт” уриатай тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ удаагийн галзуу өвчинтэй тэмцэх өдрийн хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа. Үүнд:

  • Олон улсын галзуутай тэмцэх өдрийн тэмдэглэн өнгөрүүлэх нэг сарын аяны төлөвлөгөө гарган ажилласан.
  • Сумдын эрүүл мэндийн төвүүдэд Олон улсын галзуутай тэмцэх өдрийн тэмдэглэн өнгөрүүлэх зөвлөмж хүргүүлэн хамтран ажилласан. Эрүүл мэндийн төвүүдийн аяны хүрээнд хийсэн ажлын тайланг хүлээн авч шагнаж урамшуулсан.
  • Галзуу өвчнөөс сэргийлэх талаар аяны хугацаанд нийт 4 байгууллагын 95 хүнд 8 цагийн мэдлэг олгох сургалт хийсэн.
  • Аймгийн төвийн томоохон худалдааны төвүүдэд зурагт хуудас байршуулсан. Мөн худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэдэд Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар нийт 720ш санамж тараасан.
  • Даланзадгад сумын 4 замын уулзарт байдаг гэрэлт самбаруудаар иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэсэн.
  • Төвийн сургуулийн 8-р ангийн сурагчидын дунд “Зоонозын халдварт өвчин болон Галзуу өвчнийг хэн сайн мэдэх вэ” сэдэвт гар зургийн уралдаан зарлаж шалгаруулсан.
  • Аймгийн ЗДТГазрын гадаа самбарт “Галзуу өвчнөөс сэргийлэх нь” сэдэвт богино хэмжээний бичлэг тавьж иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэсэн.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.10.10

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter