ЗӨСТ
Шувууны тандалт судалгаа хийлээ
448

Баянхонгор аймгийн ЗӨСТ нь байгууллагын 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ус, намгийн шувуудын намрын ажиглалт тооллогыг 2022 оны 09 сарын 29-30-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Бөөн цагаан нууранд хийж гүйцэтгэлээ. Намрын ус намгийн шувуудын ажиглалт тооллогоор нийт 8 багийн 10 овгийн 17 зүйлийн 3,247 ус намгийн шувууд тоологдлоо. Мөн сумын эрүүл мэндийн төвийн эмч ажилтнууд болон нуур орчмоор нутагладаг 56 ард иргэдэд шувууны томуу өвчний өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч, 50 ширхэг санамж тараалаа. Ажиглалт тооллого хийх явцад Phalacrocorax carbo (Тураг гогой) шувууны хуучирсан 9 зэмтэй тааралдлаа. Нүүдлийн шувуудын хөдөлгөөн сонор сэрэмж хэвийн байв.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.10.07

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter