Цаг үеийн
“КОВИД-19: Сургамжууд” сэдэвт олон улсын бага хуралд оролцлоо
447

Төв Ази, Кавказын Биоаюулгүй байдлын Холбоо (ТАКББХ), Европын холбоо, Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах (CBRN CoE санаачилга) санаачилга, Олон улсын шинжлэх ухаан технологийн төв хамтран Гүрж улсын Тбилиси хотноо 2022 оны 10-р сарын 03-07-нд “КОВИД-19: Сургамжууд” олон улсын сургалт болон бага хуралд ЗӨСҮТ-өөс ерөнхий захирал Н.Цогбадрах, эрдэмтэн нарийн бичгийн дарга, гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн, Р53 төслийн сургагч багш Д.Цэрэнноров амжилттай оролцлоо.

Тус бага хуралд Европын холбоо, Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах (CBRN CoE санаачилга) санаачилга, ДЭМБ, Олон улсын шинжлэх ухаан техникийн төв, Европын болон Төв Ази, Кавказын биоаюулгүй байдлын холбоо, Узбекстан, Монгол, Казахстан, Молдав, Гүрж, ХБНГУ, Англи, Пакистан, Киргизстан, Тажикстан, Украйн зэрэг 30 гаруй улсын нийт 300 орчим  төлөөлөгчид оролцсон. Монгол улсын Гадаад харилцааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Зооноз өвчин судлалын үндэсний төв, Монголын биотехнологийн нийгэмлэг, Биоаюулгүй байдлын P53 төслийн ажлын албаны нийт 11 хүн оролцсон.

Нийт оролцогчид 10 сарын 3-5-ны өдрүүдэд бүлгүүдэд хуваагдан биоаюулгүй байдал, биохамгааллын чиглэлээр 20 сэдвээр семинар сургалтад хамрагдсан. Бид байгууллагын чиг үүрэгтэй холбогдолтой гэж үзсэн дараах семинар- сургалтад хамрагдлаа. Үүнд:  ‘Lessons from the COVID-19 pandemic for the BWC regime”, “Export Control Issues of Dual-Use Materials”, “Tour of NCDC and Lugar Center”, “Sampling and Recovery Strategy from Biological Contaminated Environments”, “Risk assessment of lab work with a “Respiratory Air Borne Pathogen”,  ”Response & Investigation of a Containment Laboratory Incident”, “Risk Management and Unexpected Outbreaks: Lessons Learned from COVID-19 and Monkeypox – Theory”, “Mobile Lab Demonstration”.

 “Гүрж улсын өвчний хяналтын лаборатори (Нийгмийн эрүүл мэндийн судалгааны Лугар төв)-ийг үзэх явцдаа ХӨХҮТ (NCDC)-тэй хамтын ажиллагааны харилцаа тогтоохоор ярилцсан ба улс орнуудын туршлагаас харахад дэгдэлт, цартахал үүсгэх магадлал өндөртэй зоонозын халдварын төвүүдээ түшиглэн биоаюулгүйн 3 дугаар зэрэглэлийн лаборатори байгуулсан байгаа нь  бид ч бас анхаарах хэрэгтэйг нь харуулж байна.

Түүнчлэн манай молекул биологийн лабораторийн мэргэжилтнүүдийг ийм 3 дугаар зэрэглэлийн лабораторитой сүүлийн үеийн сиквинсийн (NGS) судалгааг өндөр түвшинд өргөн хүрээтэй хийж буй лабораторид сургах шаардлага байгаа нь харагдлаа.

“Амьсгалын замаар дамжих эмгэг төрүүлэгчтэй лабораторийн ажлын эрсдэлийн үнэлгээ”, “Хязгаарлалтын лабораторийн ослын хариу арга хэмжээ, мөрдөн шалгалт” сургалтуудын явцад дадлага хийж суралцлаа.

10 сарын 6-7-нд Төв Ази, Кавказын биоаюулгүйн холбооны бага хурлын ажиллагаа эхэлж үндсэн илтгэлүүд, олон улсын хамтын ажиллагааны боломж, хууль тогтоомжийг уялдуулах, био хамгааллын асуудлууд, бүс нутгийн хамтын ажиллагаа, Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах (CBRN CoE санаачилга) санаачилгын төслүүдийн үр дүн, бүс нутгийн хамтын ажиллагаа-сургалтууд, бүс нутгийн хамтын ажиллагаа-онцгой байдлын хариу арга хэмжээ сэдэвт нийт 10 салбар хуралдаанаар 54 илтгэлийг хэлэлцлээ. Монголын төлөөлөгчид янз бүрийн салбар хуралдаанд 4 илтгэл хэлэлцүүлсэн. ЗӨСҮТ, НЭМҮТ-ээс оролцсон Д.Цэрэнноров, Н.Цогбадрах, Б. Ичинхорлоо нар  хамтран “CONTINUED Diagnostics and Surveillance of a Developing Pandemic” сэдэвт салбар хуралдаанд “COVID-19- overveiw in Mongolia” сэдвийн хүрээнд Монгол дахь коронавируст халдварын цартахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зарим судалгааны үр дүнгүүдийг танилцуулсан нь хуралдаанд оролцогчдын анхаарлыг татаж судалгааны үр дүнгээс асуулт асуусан болно.

Ханын илтгэлийн хуралдаанд 2017-2019 онд Монгол улсад хэрэгжсэн P53 төслийн хүрээнд хэрэгжүүлсэн сургалт, арга хэмжээний талаар 3 ханын илтгэл боловруулж танилцуулсан.

Тус бага хурлын явцад ЗӨСҮТ-тэй хамтран ажиллаж байсан ХБНГУ-ын Бундесверхийн микробиологийн хүрээлэн, Казахстаны М.Айкимбаевын нэрэмжит Гоц аюулд халдварт өвчний эрдэм шинжилгээний үндэсний төвийн болон Төв Азийн биоаюулгүйн холбооны гишүүн орнуудын мэргэжилтнүүдтэй уулзаж санал солилцлоо.

Тус бага хурал нь Төв Азийн орнуудын мэргэжлийн байгууллагуудын биоаюулгүй ажиллагааны түвшин, хамтын ажиллагаа, сургалтын асуудлуудыг хөндөн хэлэлцэж цаашдын чиглэлээ ярилцсан чухал ач холбогдолтой бага хурал болж өндөрлөлөө.

 

Нийтлэгдсэн огноо: 2022.10.14

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter