Цаг үеийн
“Шинжлэх ухааны ажилтны өдөр” сарын аян үргэлжилсээр байна
469

НҮБ-аас энэ жилийг “Тогтвортой хөгжлийн төлөөх суурь шинжлэх ухаанууд” хэмээн томьёолсон нь Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага (UNESCO)-аас энэ жилийн Шинжлэх ухааны ажилтны өдрийг “Энх тайван, хөгжлийн төлөөх дэлхийн шинжлэх ухааны өдөр” хэмээх уриатайгаар тэмдэглэх уриалгатай нийцэж байна.

Энэ жилийн “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлуудын төлөвлөгөөг ЗӨСҮТ-ийн ЭШСМТА-аас боловсруулж, батлуулан тэмдэглэж байна. Нийт 6 ажил зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний ажлууд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Орчин цагт биологийн болон анагаахын шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ, оношилгоонд тэргүүлэх байр суурьтай байгаа молекул биологийн шинжилгээ, оношилгооны өнөөгийн түвшин болон ирээдүйн чиг хандлагын талаар МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн багш биологийн ухааны доктор, дэд профессор Д.Лхагвасүрэн “Молекул болон иммуно оношилгооны чиг хандлага” сэдвээр сонирхолтой лекц тавилаа. Доктор Д.Лхагвасүрэн оношилгооны олон аргуудын талаар мэдээлэл өгсөн бөгөөд зарим оношлууруудыг өөрсдөө зохион бүтээж, хийх боломжтой болохыг зөвлөв. Сонирхуулахад доктор Д.Лхагвасүрэн нь Корона вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуур бүтээсэн ШУА-ийн судалгааны багийн гишүүн билээ.

Аяны хүрээнд нийт ажилтнууд болон ЗӨСҮТ-д суралцаж байгаа мэргэжилтнүүдийн дунд шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиглэлээр асуулт, хариултын хөгжөөнт АХА тэмцээнийг 2022 оны 11-р сарын 16-нд амжилттай зохион байгууллаа. Тэмцээн өрсөлдөөнтэй болж, НЭМТШУА-ны биологич Д.Батжав тэргүүн байр эзэлсэн бол удаах байранд Зоонозын өвчин судлал үндсэн мэргэжлээр суралцаж байгаа Баянхонгор аймгийн халдвар судлаач эмч А.Гончигсумлаа шалгарч тус тус мөнгөн шагнал хүртлээ.

Нийтлэгдсэн огноо: 2022.11.18

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter