Цаг үеийн
Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр 2025
737

Галзуу Өвчинтэй тэмцэх Дэлхийн Өдрийг 2025 оны 9 дүгээр сарын 28-нд 19 дэх удаагаа зохион байгуулна.

Энэ жилийн Дэлхийн өдрийн сэдэв нь “Одоо хийцгээе: би, чи, бүгдээрээ” бөгөөд чамайг, намайг, бидний хамт олныг хариуцлагаа ухамсарлан хамтран ажиллаж, бодит өөрчлөлт хийхийг уриалж байна.

Энэхүү тэмдэглэлт өдрийг зохион байгуулж эхэлснээс хойшхи 19 жилийн хугацаанд анх удаа сэдвийн санаанд “галзуу” гэдэг үг ороогүй нь энэ хөдөлгөөн дэлхий нийтийн ой санамжид ямар гүн бат тогтсон болохыг харуулж байна.

Галзуу Өвчинтэй тэмцэх Дэлхийн Өдөр 2025–ийн зурагт уриалга:

Одоо хийцгээе: би, чи, бүгдээрээ

Сэдвийн утгын талаар:

Чи – Өөрөө хийж болох зүйлсээс эхэлнэ үү, Үүнд: нохойгоо вакцинжуулах, галзуу өвчнөөс хэрхэн сэргийлэх, эрсдэлд өртөхөөс өмнө болон дараах урьдчилан сэргийлэлт (PEP)-ийн талаар мэдлэгтэй болох, эсвэл энэ талын бодлогуудыг сайжруулахын төлөө дуу хоолойгоо хүргэх.

Би – Бусдад үлгэрлэх: бусдыг урамшуулах, мэргэжилтнүүдийг сургах, эсвэл өөрийн хамт олныхоо хийж буй галзуу өвчнийг устгах ажлыг дэмжиж оролцох.

Хамт олон – Нэг баг болж ажиллах: вакцинжуулалтын аян зохион байгуулах, сурагчид ба тэдний гэр бүлд сургалт явуулах, галзуу өвчнийг устгах илүү хүчтэй хөтөлбөрүүдийг шийдвэр гаргагчдаас шаардах.

“Одоо хийцгээе” уриалга нь амьдрал, үхлийн заагийг илтгэнэ. Галзуу өвчин бол Анзаарагддаггүй өвчнүүдийн бүлэгт хамаарагддаг бөгөөд уг өвчнөөр Африк, Ази зэрэг эмзэг буурай, тусламж үйлчилгээ хангалтгүй бүс нутгуудын иргэд хамгийн ихээр хохирсоор байна. Дэлхий даяар 9 минут тутамд нэг хүн галзуу өвчнөөр нас бардаг. Гэвч энэ өвчнийг 100% сэргийлэх боломжтой. Энэ боломжийн төлөө бид хамтдаа ажилласнаар галзуу өвчнийг бүр мөсөн устгаж чадна.

Эх сурвалж: https://www.who.int/news-room/events/detail/2025/09/28/default-calendar/world-rabies-day-2025

Нийтэлсэн огноо: 2025.09.25

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter